АНУ-ын ТУХАЙ

General information about
the organisation and its students.

ҮЙЛ ЯВДАЛ

Find out what events are happening,
they are free of charge.

бүртгүүлэх

Stay updated and join
our mailing list.

ХОЛБОО БАРИХ

Find out if there is
a centre near you.

Хэрвээ та бясалгал хийж, үүний тусламжтайгаар стресс тайлах техникт суралцахыг хүсч байсан бол, нам тайван байдлыг мэдэрч, өөрийнхөө дотоод мөн чанарыг ойлгохыг хүсч байвал ...... шийдэл нь таны бодсоноос ч амархан байж болох юм.

“Оюун ухаант байдал” гэдгийн хамгийн товч тодорхойлолт нь утга учиртай, зорилготой амьдрахыг мэдэх явдал юм. Монгол дахь “Брахма Кумарис” Дэлхийн Оюун Санааны Их сургууль нь тусгайлан боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу төрөл бүрийн хүмүүст нас, хүйс, ажил мэргэжил үл хамааран оюун санаа, түүний үндсэн зарчмуудын талаарх гүн гүнзгий ойлголтыг өгөх зорилготой билээ.

Бид төрийн бус байгууллага, хамтын нийгэмлэгүүдтэй идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд шашин хоорондын, залуус, эмэгтэйчүүдэд зориулсан гэх мэт тугсай хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлдэг.

Брахма Кумарис Монголд анх удаа 2008 оны 1 дүгээр сард байгуулагдсан бөгөөд дараах чиглэлүүдээр үнэ төлбөргүй сургалтыг олон нийтэд зориулан явуулж байна. Үүнд:

  • Бясалгал
  • Эерэг сэтгэлгээ
  • Стресс менежмент буюу бухимдалгүй амьдрах урлаг
  • Асуудлыг шийдвэрлэх
  • Өөрийгөө удирдагч болгон хөгжүүлэх, сайн чанараа хөгжүүлэх
  • Эрүүл амьдрал
  • Цагаан хоол, түүний онцлог, давуу тал
  • Өсвөр үеийнхэнд зориулсан тусгай хөтөлбөр
  • Бүтээлчээр дүрслэн бодох гэх мэт

Та дээрх чиглэлээр сургалтанд хамрагдахыг хүсч байвал бидэнд хандан, өөрт тохиромжтой өдөр, цагаа сонгон хичэллэх боломжтой. Утас: 976 9516-3871 

Э-шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

ДЭЛХИЙН БЯСАЛГАЛЫН ЦАГ

Соёл, ёс заншил, нас, хүйс, арьсны өнгө, шашин шүтлэг үл харгалзан биднийг нэгтгэдэг итгэл найдвар, хүсэл мөрөөдөл гэж байдаг. Бидэнд дэлхий дүүрэн хайрыг түгээх боломж бий, гэхдээ эхлээд бид өөрсдийн дотооддоо хайрын үрийг боловсруулах ёстой. Энэ нь бидний гадаад ертөнц хоосон чанартай гэдгийг ойлгох бодлоос эхэлнэ. Дэлхийн бясалгалын цаг бол сайн хүсэл, сайхан мэдрэмжийн ид шидийг чимээгүй бясалгал дор үүсгэх ариун цаг юм. Энд цугларалтын их хүч бий болно. Дэлхийн бясалгалын цагаар бидэнтэй нэгдсэнээр таньтай хамт өөрсдийнхөө төлөө, эх дэлхийнхээ төлөө бясалгаж буй хүмүүстэй танилцаж, тэдгээрийн эерэг энергийг мэдрэх болно. Бидэнтэй цуг сар бүрийн гурав дахь Ням гаригт өглөөний 06:30 цагт бясалгаж, бүх дэлхийд сайн сайхан энергийг түгээцгээе! Та хүрэлцэн ирээрэй!

Thought of the Day

Thought for today

Honesty & Clarity

Honesty does not mean simply speaking your mind. Honesty means to be very clear about everything going on inside you. Where there is honesty, feelings become pure and clean. Honesty is where there are no other thoughts or feelings inside, other than those that God himself would have. Such clarity is reflected in your words; they will be filled with the power of truth, and spoken with ease and without hesitation. The genuine honesty cultivated within you is what will reach out and touch others.